Виз мэдүүлэгчдийг хууран мэхэлж 650 мянган төгрөг залилжээ

2018-09-18 10:061min0
biz

БНСУ-д гурван сараар виз мэдүүлэгчдийг хууран мэхлэх явдал газар авсаар байна. Виз мэдүүлэх гэж байгаа ч мөнгөний боломжгүй хүмүүст 5 сая төгрөг байршуулж өгнө гээд хүүг нь авсан хэрнээ хууран мэхэлж хулхиддаг хувь хүн, компани байгууллагууд байна.

Тухайлбал, зүүн дөрвөн зам буюу 13 дугаар хорооллын автобусны буудлын урд байрлах “Оч” төвийнхөнд хууртагдсан залуу яах ёстойгоо, хаана хандахаа мэдэхгүй яваа талаараа бичжээ. Иргэн Н “13 дугаар хороололд байдаг “Оч” төвд 650 мянган төгрөгийн хүүтэй 5 сая байршуулсан гэтэл уг газар хуурамч дэвтэр нээжээ. Тэд 5 сая байршууллаа гэсэн боловч 5 сая нь дансандаа ороогүй дэвтэр гэрээг нь хуурамчаар тамга дарсан байна.

Би мөнгөөрөө хохирлоо зарим хүнд их биш ч энэ газар хичнээн итгэлээ яах ёстойгоо мэдэхгүй байна. Зөвлөгөө өгөөч туслаач” гэжээ. Иймэрхүү замаар иргэдийг хууран мэхэлж, хууль бус бичиг баримт бүрдүүлэн БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлээд байгаа тул иргэдийг найдвартай газраас үйлчилгээ авч, бусдад хуурагдахгүй байхыг элчингээс анхааруулсаар байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй