Европ тивийн орнуудаар айлчилж яваа Төвдийн Буддын шашны тэргүүн 14 дүгээр Далай Ламын хэлсэн үг олны дунд маргаан дэгдээжээ. Тэрээр Шведийн Мальмё хотод болсон хурал дээр үг хэлэхдээ “Европ бол Европчуудын газар нутаг” гэж хэлсэн байна. “Тэднийг хүлээж аваад, туслаад, сургаж боловсруулах нь зүй ёсны хэрэг.

Гэхдээ эцэст нь тэд төрөлх нутагтаа буцаж, улс орноо хөгжүүлэх ёстой” хэмээн 83 настай шашны тэргүүн дүрвэгчдийн тухай хэлсэн юм. Тэр бас “Миний бодлоор Европ бол Европчуудын газар нутаг” гэж хэлжээ. Саяхан Шведэд болсон парламентын сонгуулиар тус улсын хэт барууны, дүрвэгчдийг эсэргүүцэгч улс төрийн хүчнүүд өмнөхөөсөө олон хувийн санал аваад байгаа. Тиймээс дүрвэгсдийн асуудал тус улсад хамгийн халуун сэдэв болоод байгаа юм.

Сошиал сүлжээний хэрэглэгчдийн зарим нь Далай ламыг “хоёр нүүртэн” хэмээн шүүмжилж эхэлжээ. Хэдийгээр тэр олон сая дагагчтай, дэлхийн томоохон шашны тэргүүн, Нобелийн энх тайвны шагналтан боловч дүрвэгчдийн талаар маргаантай мэдэгдлүүдийг өмнө нь хийж байв.

Жишээ нь тэр 2016 онд Германы Frankfurter Allgemeine Zeitung сонинд ярихдаа “Европ, тухайлбал Герман орон Арабын улс болж чадахгүй” гээд Европт хэт олон дүрвэгч ирснийг шүүмжилж байжээ. Далай лам өөрөө мөн дүрвэгчид тооцогддог. 1959 онд тэрээр олон мянган иргэнээ дагуулан Төвдөөс дүрвэн ирж, Энэтхэгт суурьшсан юм.

Эх сурвалж: Independent

By updown

4 thoughts on “Далай ламыг “Хоёр нүүртэн” хэмээн шүүмжлүүлжээ”
  1. ene hyn amerik baruunii buunii nohoi bolood udlaa. ted ene hynd hairtaidaa bish tyvdeer damjuulj hyatadiig dotroos ni hatgaj hutgan yimyylehed gol hozor ni boloh um. enetheg bol enethegchyydiin gazar nutag. ene dyrvegch bas nutagtaa ochij nutgaa hogjyyleh ni yaav. tyvdiig malaas door boltol ni munhruulj hynii hool bolgoson shariin shashnii huvalz tyvdyydees uuchlal guival taarna. gehdee tyvdyyd hijson. hyatadiiin ard tymnii hycheer torol ariljij baas shees yar tembyygeesee salj baina

  2. Монгол улсын газар нутаг гагцхүү Монголчуудын газар нутаг мөн. Монголд байгаа гадаадууд болон Хятадуудын газар нутаг лав биш

  3. iim hermelch tenuulch badarching yaj shutdeg bnaa tuvduudiig hardaa tiim l mundag yum bol tuvduud ni udurjin shunujin umduu uragdtal murduud saijirsan ni haana bnaa hir burtgandaa barigdsan uruvdmuur yumnuud bdag bizdee gazar nutaggui badarchin shuudee

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн