“Мөрөөдлийн театр”-ийн “Дундын бүсгүй” шоу драм үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа билээ. Тоглолт эхэлхээс өмнө ч сошиал хуудаснаа сенсааци дэгдээж олон нийтийг өөрсдийн зүг хандуулж чадсан “Мөрөөдлийн театр”-ийнхан жүжигчин Сөрөлт болон Эрхэмбаяр нараар туг тахисан гэхэд хилсдэхгүй.
Олон нийтийн зүгээс ёс зүйгүй хэмээх шүүмжлэлийг хүртсэн тэд тус үйл явдлуудын араас тайлбар хийн өөрсдийн буруугүйг нотлон шинээр тавигдаж буй жүжгээ үзэхийг уриалсан ч тусыг эс олов бололтой. Саяхан “+18” насны ангилалтай тэдний жүжгийг үзэхээр ирсэн хоёр охиныг хамгаалагч оруулалгүй буцааж буй бичлэг цахим орчинд тархсан бөгөөд олон нийтээс “тавилттай жүжиг” хэмээх дүгнэлтийг авчээ.
Үнэхээр энэ бодит үйл явдал биш тавилттай жүжиг бол “Мөрөөдлийн театр”-ийн хамт олны маркетинг тийм ч хол явахгүй нь бололтой.
[fbvideo link=”https://www.facebook.com/100025843851927/videos/226151288256331/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]