Засгийн газраас III цахилгаан станцыг өргөтгөхөөр ажиллаж байгаа юм байна. Одоогоор ОХУ-аас гүйцэтгэх ажлыг хийх компаниуд ирчихсэн, техникийн нөхцөл, ажлын даалгавартай танилцаж байгаа гэнэ. 175 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж байгаа энэ станцыг өргөтгөснөөр 250 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм.
ОХУ-аас 350-400 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч өргөтгөлийн ажлыг хийхээр болжээ. Мөн саяхан Засгийн газраас “Рио-Тинто” компанийн төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд “Тавантолгой”-д цахилгаан станц барих шийдвэрээ хоёр долоо хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлэнэ гэдгээ “Рио-Тинто”-гоос илэрхийлжээ.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин
Т.САЙХАН