Зам тээврийн ослын улмаас долоон хүний амь насаа алдсан хэрэг энэ сарын 10-14-ны өдөр гарчээ. Нас барагсдын 3 нь Улаанбаатар хотод бол дөрөв нь орон нутагт бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн албанд нийт 1334 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 977 дуудлага ирсний 47 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 16 нь бага насны хүүхэд ба 10 нь явган зорчигч хэлбэрээр, 6 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ осолд өртсөн байна.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал, энэ сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын нутаг “Шаварт” гэх газар асфальтан замд “Landcruiser-100” автомашин онхолдож жолооч, зорчигч 2 хүний амь нас хохирсон байна. Мөн өдөр Хан-Уул дүүргийн нутаг Наадамчдын гудамж “Оргил” худалдааны төвийн зүүн замд урд замд “Ipsum” автомашины жолооч нь явган зорчигч Н-г мөргөж амь насыг нь хохироожээ.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 151 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцсон байна.