Америк эмэгтэйн хэл дээр үс ургажээ

55 настай, Америк эмэгтэй ослын улмаас хөлөндөө хүнд гэмтэл авч, тэр нь эмчилгээний явцад идээлж, бугласан учраас эмч нар “Миноциклин” гэдэг антибиотик өндөр тунгаар хэрэглэхийг зөвлөжээ.

Үүнээс долоо хоногийн дараа эмэгтэйн хэл харлаж, дарайгаад байгаа мэт санагдах болсон гэнэ. Удалгүй үс шиг зүйл ургаж эхэлснээс болж өвчтөн огиулах, хачин амт мэдрэх болжээ. Хэлэн дээр үс ургах нь тун ховор тохиолдол юм байна.

Түүнийг эмчлэгч эмч Ясир Хамад “Би 20 жил эмчээр ажиллахдаа ийм зүйлтэй таарч байгаагүй. Эмч хүний хувьд ч үстэй хэл харахад эвгүй юм байна” гээд эмийг нь солихоор шийдсэнээ ярьжээ. Дашрамд дуулгахад, lingua villosa nigra буюу хар хэл гэсэн хэллэг анагаахын шинжлэх ухаанд бий аж. Энэ нь хүний хэлний гадаргуу хөөж, зузаарч, хар хөхөлбөр өнгөтэй болдог нэг төрлийн өвчин юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн