Монгол Улсын түүх дэлхийн өнцөг булан бүрт ном, судар хэлбэрээр тархжээ. Тэнд юу гэж бичсэнээр хүн төрөлхтөн монголчуудыг төсөөлдөг. Хэрэв бидний тухай таагүй тэмдэглэл байвал монголчууд муу хүмүүс. Эсрэгээрээ сайхан мэдээлэл байвал бид мундаг үндэстэн.
Тиймдээ ч зарим улсад Чингис хааныг харгис, дарлагч байсан мэт ойлголт бий. Үүгээрээ ном, судар гэдэг ямар хүчтэй зэвсэг болохыг ойлгуулах гэсэн юм. “Судлаагүй судрын гашуун нулимс” нийтлэлийнхээ гурав дахь цувралыг хүргэхэд бэлэн боллоо. Бид энэхүү цувралаараа дэлхийн аль улсад, монголчуудтай холбоотой ямар ном судар хадгалагдаж байна вэ. Тэднийг хянах, нэгтгэх, судалгааны эргэлтэд оруулах цаашлаад хүмүүст мэдээлэл хүргэх зайлшгүй шаардлага тулгараад буй тухай хөндөж байгаа билээ.
Хоёр дахь цувралдаа Монголын “Эрдэнэсийн авдар” болсон Үндэсний төв номын сангийн бүтээлүүдийг танилцуулж, эдгээр судар бичгийг хайрлаж, хамгаалах, судлах хэрэгтэйг сануулсан. Тэгвэл энэ удаагийн цувралаар Үндэсний төв номын санд буй эртний ховор номыг хэрхэн, хамгаалдаг тухайгаас гадна аль оронд түүхийн ямар дурсгалт бүтээлүүд хадгалагдаж буй тухайг дахин эрдэмтэн, судлаач, түүхчдийн байр сууртай хүргэхээр зорилоо.
ХОВОР НОМНУУДЫГ ЦАХИМААР УНШИХАД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВДАГ
Үндэсний төв номын санд хадгалагдаж буй эртний ном судрууд олон жилийн түүх, настай. Тиймээс хадгалалтын явцад элэгдэх, урагдах тохиолдол гардаг учир цахимжуулж хадгалах дэлхийн стандартыг нэвтрүүлжээ. Тиймээс уншигчид шаардлагатай тохиолдолд л эх хувилбарыг нь үзэж болно. Бусдаар цахим хэлбэрээр унших болоод багагүй хугацааг үдэж байна. Харин үүнийг буруутгах хүмүүс байна.
Учир нь ховор ном, судрыг хэн дуртай нь, дэлхийн хаанаас ч уншиж болох нь. Ингэснээр өв, соёлоо бусдад алдах аюул тулгарна гэж. Энэ тухай Үндэсний төв номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Ховор ном, судрыг цахимжуулснаар бүх хүн уншина гэж ойлгож болохгүй. Учир нь бид хяналт тавьдаг. Номын сангийн хууль, дүрэм гэж бий. Бид зөвхөн эрдэмтэн, судлаачдад цахим хуудаст нэвтрэх эрх өгдөг” гэсэн юм.
Номыг хамгаалах өөр нэг хэлбэр нь баринтаглах юм байна. Гэхдээ ном бүхнийг баринтагладаггүй. Ихэвчлэн сул хуудастай, эртний судруудыг ийм хэлбэрээр хадгалдаг. Номыг баринтаглах нь хүртэл ёс дэгтэй. Зүгээр даавуу авчраад боохын нэр биш. Ихэвчлэн шар хоргойг тэнцүү дөрвөлжилж, нэг буланг нь эргүүлж оёх ёстой аж. Тэгээд сураар боодог юм байна. Ингэснээр шороо тоос, орохгүйгээс гадна хуудас алга болох эрсдэл тулгардаггүй гэж номын санч Ч.Гансүх тайлбарласан юм.
Тэрээр “Дэлхийн ном хадгалах тухай тусгай стандарт гэж бий. Өрөөний чийгшэл, гэрлийн тусгалаас эхлээд. Манай номын сангийн хувьд тэр жишигт хүрэхгүй ч бид өөрсдийнхөө боломж, бололцоогоор хадгалж байна” гэв. Тэгэхээр бид өөрсдийн түүхээ хайрлаж, хамгаалахын тулд дэлхийн номын сангийн хадгалалт, хамгаалалтын стандартыг төгс нэвтрүүлэх нэн шаардлага буйг энд дурьдах нь зүйтэй болов уу.
ДЭЛХИЙН 34 УЛСАД МОНГОЛЫН ТҮҮХ ХАДГАЛААСТАЙ БИЙ
“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэсэн үг бий. Энэ үг зүгээр гараагүй нь лавтай. Манай эрдэмтэн, түүхчид судалгааны ажлаа дэлхийд хадгалагдаж буй Монголын тухай түүх дурсгал, ном судар луу хандуулах цаг нэгэнт болжээ. Учир нь тэнд бидний түүх хөсөр хэвтэх учиргүй. Хаана, ямар дурсгал хадгалагдаж буй тухай нэгдсэн мэдээлэл алга. Гадаадад амьдардаг монголчууд минь өөрийн түүхээ хаана очиж, уншиж судлахаа мэдэхгүй бэдэрч явна.
Энэ хэрээр тэд европжиж, монгол ахуйгаасаа холдож байгаа нь нууц биш. Харин аль улсын ямар номын санд бидний тухай өгүүлэх ямар бичиг, дурсгал хадгалагдаж буй тухай мэдээлэлтэй бол өөр хэрэг. Энэ тухай Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун “Гадаадад байгаа Монголын тухай дурсгалуудыг судлах ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Дэлхийн 34 улсад монголчуудтай холбоотой өв, дурсгалууд байна.
Монголын түүх, соёлыг өргөн хүрээнд судлах, шинэ материал, эх хэрэглэгдэхүүнээр баяжуулах, судалгааны бааз суурийг нэмэгдүүлэх, шинэ шатанд гаргахад Монголын төдийгүй дэлхийн улс орнуудад хадгалагдаж буй өв санг эргэлтэд оруулах зорилгоор “Дэлхийд тархсан монгол өв, соёл” төслийг хэрэгжүүлэхээр болсон” гэсэн юм. Тэгвэл бидний түүх хаана, ямар байдалтайгаар хадгалагдаж байна вэ.
Д.СҮХБААТАРЫН ТУХАЙ ДЭЛХИЙД ЦОР ГАНЦ ГЭР МУЗЕЙ ОХУ-Д БАЙНА
Монголын тухай түүхийн арвин дурсгалыг хадгалдаг улс нь ОХУ юм. Энэ гүрэнтэй бид эртнээс найрамдлын бат бөх холбоотой байсан. Тэгвэл зөвхөн Эрхүү, Буриад, Тувагийн номын сан болон музейд Монгол Улстай холбоотой 8000 гаруй ном хадгалагдаж байна. Энэ тухай Түүх, архелогийн хүрээлэнгийн доктор Н.Хишигт “Сибирьт Монголын тухай өгүүлэх арвин түүх хадгалагдаж байна. Хот суурингийн балгас, зам харгуйгаас эхлээд эртний ном судар арвин бий. Эрхүүгийн музейд бурхдын дүр 25 ширхэг, XX зуунд хамрагдах шашны эд хэрэглэл 130 гаруй байна.
Буриадын түүхийн музейд хадгалагдаж буй 600 гаруй хайпу зургийг судлаачид Монгол Улстай холбоотой гэж тайлбарладаг. Үүнээс гадна “Д.Сүхбаатарын нууц байр” хэмээх гэр музей үзэгчдийн сонирхлыг их татдаг юм билээ. Энэ музейн тухай хүмүүс мэдээлэлгүй байсан. Гэтэл Д.Сүхбаатарын тухай дэлхийд цор ганц байдаг музей нь энэ юм билээ. Энэ мэт судлагдаагүй, түүхийн дурсгалууд хилийн чанадад олон бий” гэсэн юм.
Монголч эрдэмтэн С.Б.Сыртыпова “Москвагийн музейнүүдэд Монголтой холбоотой олон баримт бий. Үүнээс хамгийн сонирхолтой нь шатрын музейд бий дурсгалууд юм. Тэнд монгол хүний оюун ухаанаар бүтсэн, гайхалтай хийцтэй, утга агуулгатай шатар олон бий. Үүнээс гадна хувь хүний цуглуулгад монголчуудтай холбоотой дурсгал, ном бичиг, газрын зураг их байдаг. Исторический музейд монгол аяга, дээл мөнгөн пайз бий” гэсэн юм.
И ОВОГТЫН УРГИЙН БИЧИГТ ДӨРВӨЛЖИН ҮСЭГ БАЙВ
Монголын тухай өгүүлэх түүхийн дурсгалыг хадгалж буй дараагийн улс нь Солонгос улс юм байна. Тус улсын Үндэсний түүхийн музейд манай улстай холбоотой ганцхан дурсгал байдаг нь бар бичгийн хүрэл толь юм байна. Харин Чэжү аралд Монголын хаадад зориулж ерөөл уншдаг байсныг илтгэх дурсгалт газар байдаг нь жуулчдыг ихээхэн татдаг гэж доктор Ц.Цэрэндорж ярьж байсан юм. Тэрээр “БНСУ-д 1939 онд хамаарах эртний Хятад, Манж, Монгол бичээстэй гэрэлт хөшөө бий.
Үүнээс гадна Солонгосын иргэн И овогтын ургийн бичигт дөрвөлжин үсэг байдаг нь энэ улсад хадгалагдаж буй Монголын тухай өгүүлэх түүх, дурсгалын содон ховор олдвор” гэж онцоллоо. Мөн Тогоонтөмөр хааны үеийн хуулийн бичээс ч энэ улсад хадгалагдаж байна. Үүнээс гадна Иран, Унгар, Австри улсад бидний түүхтэй холбоотой түүхийн дурсгал олноор бий. Энэ тухай доктор М.Энхбаатар “Унгарт Бат хааны байлдан дагуулалтай холбоотой ном, бичвэрүүд олон бий” гэж онцолсон юм.
Дэлхийн 34 улсад хадгалагдаж буй Монгол Улстай холбоотой түүх, дурсгалын заримаас нь танилцуулахад ийм байна. Эдгээр ном судар, эд зүйлсийг системтэйгээр судалж, хүмүүст таниулах нь монгол иргэн бүрийн үүрэг билээ. Энэ нь бидний соёлын дархлаа, цаашлаад Монгол Улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой. Тиймээс судлаагүй үлдсэн судар бичгүүдээ нэн даруй судалж, нэгдсэн мэдээлэлтэй болгох, монгол соёлоо мөхлөөс аврах хариуцлагатай үетэй бид нүүр тулаад байна.
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
5 comments
Судлаагүй судрын гашуун “нулимс”-3 – updown.mn
[url=http://www.g822t6by86ql0x1shir61ub4c52m5v47s.org/]ufylezpeil[/url]
fylezpeil http://www.g822t6by86ql0x1shir61ub4c52m5v47s.org/
afylezpeil
セブ島スーパーコピー時計
Transparent Rubber Band
Car Shell Shredder
Plastic Glove Making Machine
スーパーコピー時計ロレックス
ブランドコピー罪
股本赌博
304 Stainless Steel Blind Flanges
在线赌场
Beauty Nail Salon Foot Spa Chair
ルイヴィトンスーパーコピー専門店ブランドコピー財布