Засгийн газар багш нарын цалинг энэ сарын 1-нээс 8-30 хувиар нэмсэн ч хангалтгүй гэж үзэн зарим сургууль цэцэрлэгийн багш нар ажил хаяад байна. Тэд өнөөдөр Сүхбаатарын талбайд хоёр дахь удаагаа суулт зарлав. Багш нарын энэ тэцэл цалинг нэмэх хүртэл үргэлжлэх аж. Өнөөдрийн байдлаар нийт 177 сургууль, 217 цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаясны улмаас 100 мянга гаруй хүүхдийн сурах, хамгаалагдах эрх зөрчигдөж байгааг салбарын яамнаас мэдээлж буй юм. Төрийн албанд ажиллагсадтай харьцуулахад энэ нь зургаа дахин их тоо юм.
Багш нарын цалинг 50 хувиар нэмэхийн тулд дахин нэг их наяд төгрөг хэрэгтэй. Үүнийг олгохын тулд Засгийн газар өр тавих, эсвэл сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автозам гээд бүтээн байгуулалтын ажлуудаа ирэх онд хийхгүй болох асуудал тулгарч байгаа аж.
3 comments
Оффошороо оруулж ир дээ ард түмний мөнгө шүү үнэндээ .
Bagsh nariin ene asuudal niigmiin buh salbart baigaa zoblon shuu. ard niiteeree uzel bodloo ilerhiilj jagsah heregtei. Zasagt mongo bgaa. gishuudiin utasnii mongo, ded saiduud geed bodoltsoh yum ih bgaa shuu.
Арай дэндэж байна багшинцарууд