“Петро чайна дачин тамсаг” руу шатахуун хүргэж явсан жолооч амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач хамт явсан хүнтэйгээ замдаа архидсан байна. Тэд цааш явж байхдаа замын хажуугаас хуйлаастай хулдаас олж, жолооч Э нь машиндаа ачих гэж байгаад машинаасаа унаж газар дээрээ нас барсан бол найз нь кабинд байсан архийг уугаад өөрийнхөө хүзүүг хутгаар зүссэн нь тогтоогджээ.Тэрбээр өмнө ч мөн шилээр хүзүүгээ зүсч байсан сэтгэцийн эмчийн хяналтад байдаг нэгэн гэнэ. Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирчээ.