Нийслэлд нийтийн 00-ийн хүрэлцээ муу байгааг шүүмжилсээр удаж байна. Манайхан байшингийн булан тохойд бие засчихаад хэнэг ч үгүй яваад өгдөг. Энэ үеэр зургийг олон нийтийн сүлжээгээр цацаж, бүдүүлэг, ичдэггүй амьтан зэргээр элдвээр хэлдэг. Үүний цаана ямар асуудал байгааг харах хэрэгтэй.
Нийтийн 00 хангалттай байсаар байтал ийм үйлдэл гаргаж байна уу, үгүй юу гэдгийг. Тэгвэл монголчууд биш гадаадын жуулчид, оршин суугчид гудамж талбайд ил задгай бие засаж байгаад зургаа даруулдаг болжээ. Учир нь өнөөдөр Соёлын төв өргөөний хажууханд бие засаж байгаа гадаадын иргэний зураг сошиалаар олны бухимдлыг төрүүлж байна.
Энэ талаар иргэд “Гадныхан манайд ирж бие засах газар хайгаад олж чадахгүй болохоороо байшингийн булан тохойд бие засах болжээ. Монгол улсыг доромжилж байна гэж гадныханыг буруутгах уу эсвэл нийтийн ариун цэврийн газрын хүрэлцээг сайжруулах ёстой гэдгийг анхаарах уу” хэмээн бичсэн байв.
Манайд зарим цайны газар, ялангуяа банк санхүүгийн байгууллага олон нийтийн 00 өрөө байдаггүй. Иргэд олон цагаар дугаарлан үйлчлүүлэхдээ тав тухтай орчинд наад зах нь чөлөөтэй бие засах газар орж чадахгүй байна. Хүмүүс нийтээрээ амьдарч байгаа нөхцөлд нийтийн ариун цэврийн асуудлыг шийдэж өгөхгүй байна гэдэг дутуу дулимаг явдал гэдгийг анхаарч 00-ийн өрөөг шийдэж өгөх хэрэгтэй.
Эх сурвалж: Өдрийн сонин
1 comment
zowoo jorlongoo shiideed daraan iim zuiltei temtsmeer ym aa