Дайны, ялангуяа Дэлхийн хоёрдугаар дайны тухай аймшгийг биеэрээ туулж үзсэн тэр цагинй хүмүүсийн дурсамж тэмдэглэл жинхэнэ үнэнийг бидэнд хэлж өгдөг. Тэдний дотор хүүхдийн бие сэтгэлээрээ туулж, нүдээр үзсэнээ бичиж үлдээсэн нь сэтгэл сэрдхийлгэм билээ.
Фашистуудад эзлэгдсэн 13 настай жүүд охин Анна Франкийн өдрийн тэмдэглэл фашизм гэдэг ямар аймшигтай зүйл болохыг улс төрийн ямар үзэл бодолгүйгээр хүүхдийн гэнэ цайлган сэтгэлээр, жинхэнэ үзэж туулснаа өгүүлснээрээ хүн төрөлхтөнд дайны гамшгийг харуулсан баримт болж үлдсэн бөгөөд эдүгээр дэлхийд алдартай ном болсон. Судлаачид түүний өдрийн тэмдэглэлдээ нуусан байсан хоёр хуудсыг илрүүлжээ. Эрдэмтэд Анна Франк охины өдрийн тэмдэглэлээс гэр бүлийнхнээсээ нуун бараан цаас давхарлан наасан хуудас байсныг олсноо эрдэмтэд зарлалаа.
Тухайн өдрийн тэмдэглэлд “Вермахтын охид яагаад Голландад ирсэн гээч? Цэргүүдийн доор хэвтэхийн тулд тэр”, “Хэвийн бүх эрчүүд хүүхэн эргүүлдэг. Эмэгтэйчүүдэд ч эрчүүдэд ээрч хоргооход дуртай байдаг. Тэгээд учраа олж хамтдаа явцгаадаг. Парист бүр тэдэнд зориулсан том байшин ч бий. Аав маань хүртэл тийм байшинд очиж байсан” гэхчилэн бичжээ. Үүгээр ч зогсохгүй охидын сарын тэмдгийн тухайд “Энэ бол эр хүнтэй ойртоход бэлэн болсны дохио. Гэхдээ гэрлэлтээс өмнө үүнийг хийж болохгүй” гэсэн байжээ. “Аннагийн хүмүүсээс нуун далдалсан тэмдэглэлийг уншсан хүн инээдээ барьж чадахгүй байх. Ийм агуулгатай зүйлс өсвөр насныхны хувьд хамгийн сонирхолтой сэдэв байсаар ирсэн. Тиймдээ ч Анна Франкын энэ тэмдэглэл түүнийг эгэл жирийн өсвөр насны охин байсны баталгаа юм” хэмээн Нидерландын Холокаст, Геноцид судлалын хүрээлэнгийн захирал Франк Ван Ври тодорхойлсон байна.
3 comments
манай залуус энэ охины номыг уншаасай их зүйл ойлгоно шүү,надад л лав маш гүнзгий сэтгэгдэл үлдээсэн,маш гайхалтай авьяаслаг охин,биднийг хүүхэд байхад уншуулж байсан ч болоосой гэж харамссан шүү
,
UG NI AMID GARAH BOLOMJTOIL BAISAN YUM BILEE
Лесби охин. Танил охиноо уруу татаж байгааг нь жаахан байхдаа уншаад ойлгохгүй байж билээ.