“Аав” УСК-оор олонд танигдсан Улсын Драмын Эрдмийн Театрийн жүжигчин Б.Шинэбаяр Соёл урлагийн ажилтны баярын өдрөөр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа.
Тэрбээр “Нийт уран бүтээлчид Театрынхаа хамт олон гэр бүлдээ маш их баярлалааа” хэмээжээ. Залуу жүжигчид дундаа тун ч чадварлаг мөн эрэлттэйд тооцогддог залуу жүжигчин маань эротик кинонд дүрээ мөнхлөх хүсэлтэй явдгаа ч нуугаагүй. Театрынхаа хоёр жүжигчинтэй нийлэн хамтлаг байгуулж тусдаа кино бүтээл хийхээр зориг шулуудан ажиллаж буй Б.Шинэбаяр тун удахгүй шинэ уран бүтээлээрээ бэлэг барин үзэгч олонтойгоо уулзахаар болоод байгаа аж.