МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэргийн дуулиан намжаагүй байгаа. Энэ хэргийг АТГ-аас дахин шалгахаар болсон. Гэтэл энэ хэргийн автор эзэн Ц.Сандуй өөрийн багийн “гишүүдээ” дагуулаад улс алгасаад зугаалж явна. Тэрбээр Индонезийн Жакарта хотод болсон Азийн зуны олимпийн жүдо бөхийн тэмцээний үеэр Монголын тамирчдыг хөгжөөн дэмжигчид дунд багийнхаа гишүүдтэй хамт сууж байгаа нь цэнхэр дэлгэцээр харагдсан. Түүний хамт “60 тэрбумын” гар хөл болсон нөхөд болох НИТХ-ын ажлын албаны даргаар ажиллаж байсан М.Буяндэлгэр, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга Б.Алтанхундага нар болон дотно харилцаатай гэгдэх бүсгүй, Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга С.Дашмаа нар байсан юм. Мөн өөрийн сонгогдсон тойргийнхоо намын хорооны гишүүдийг Жакарта хотруу авч очсон байна.
Мань эр М.Энхболдын хамгийн том буруу шийдвэрүүдийн нэг болсон төдийгүй УИХ-ын даргыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх гол шалтгааны нэг болсон гэгддэг. Одоо ч муу нэр муу данстай яваа хариуцлагын эзэн Ц.Сандуйгийн өдөөсөн 60 тэрбумын хэрэг нь үнэндээ төрийн албыг зарж борлуулан мөнгө босгох гэсэн авлигын шинжтэй үйлдэл болох төдийгүй төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Гэвч тэрээр УИХ-ын дарга М.Энхболд гэх “сайн ах”-ынхаа буянаар гэмт хэрэгтэн байх ёстой газарт биш харин эрх чөлөөтэй сэлгүүцэн, гар хөл бологсодоо дагуулан ийнхүү хил дамнан зугаалж явна.
Насаараа төрийн албанд, тэр дундаа дүүрэг Нийслэлийн газрын албанд олон жил ажилласан Ц.Сандуй гэдэг хүн ямар зардлаар ийм олон хүний зардлыг дааж Индонези улсын Жакарта хотод болсон Азийн зуны олимп үзүүлсэн байх вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.
3 comments
Ха ха, төр засгийг ганц дийлдэг юм чинь МӨНГӨ шүү дээ
Энийг чинь нэг их гайхаад л,эвэртэй туулай харсан юм шиг бичээд байх хэрэг байна уу?аргагүй шүүдээ?монголд төр байхгүй-төрийн дээр эрх баригч завилан сууж байгаа болохоор тэр,улс төрийн нам эрх барьж байхад үүнээс өөр яах билээ,эдэнд ямар ч хууль үйлчлэхгүй
Энэ Дашмаа гэдэг хүүхэн нь Сандуйгийн хүүхдийг гаргасан , тэр хүүхэд нь сарын сая төгрөгний төлбөртэй цэцэрлэгт явдаг юм билээ.