Өчигдөр буюу Ням гарагт Орос даяар тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийн эсрэг жагсаал тэмцэл өрнөжээ. Нийтдээ 839 хүнийг баривчилсны ихэнх нь Санкт Петрбург хот, Уралын Екатеронбург хотын оршин суугчид байсан гэнэ. Мөн Санкт Петрбургийн эсэргүүцлийн жагсаалд сөрөг хүчний лидер Алексей Навальный оролцсон байна.
Өчигдөр Орос улсад орон нутгийн сонгуулийн санал хураах өдөр байсан юм. Нийслэл Москва хотод доод тал нь 2,000 хүн жагсаалд оролцжээ. Жагсагчид төсвийн мөнгийг Сири, Украин дахь дайны ажиллагаанд зарцуулж, тэтгэврийнхэнд зориулахгүй байгааг шүүмжилж байв. Эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 65, эмэгтэйчүүдийнхийг 60 болгон нэмэгдүүлэх төлөвлөгөөг Оросын эрх баригчид өнгөрсөн зургаадугаар сард зарласан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, ерөнхийлөгч Владимир Путины рэйтингийг унагаад байгаа юм.
Сталины үед анх тогтоосон тэтгэврийн насыг нэмснээр Европын түвшинд ойртож очих боловч Оросын иргэдийн дундаж наслалттай харьцуулбал маш хүнд шийдвэр болж байна. Оросуудын ихэнх нь тэтгэвэртээ гарч амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээр байгаа ажээ.
Эх сурвалж: Japan Times