Багш нарын цалинг 8-14 хувиар нэмсэн ч багш нар 50 хувиар нэмэгдүүлэх ёстой хэмээн энэ сарын 3-наас эхэлж хугацаагүй ажил хаялт зарласан. Харин өчигдрөөс эхэлж цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдсэн юм. Өчигдрийн байдлаар ажил хаясан сургуулийн тоо 45 байсан бол өнөөдөр 54-т хүрчээ.
Харин өчигдөр 33 цэцэрлэгийн багш ажил хаялтад нэгдсэн ч өнөөдрийн байдлаар 10 болж буурсан байна. Цэцэрлэгийн багш нар ажил хаялтад оролцохоос татгалзсан байна. Өчигдөр ЗГХЭГ-ын дарга болон салбарын яамны сайд удирдлагууд ҮЭ-ийн удирдлагуудтай уулзаж ирэх даваа гарагаас эхлэн ажил хаялтаа зогсоохыг хүссэн ч тэд зогсоохгүй гэж мэдэгджээ.