Улаанбаатарт өчигдрөөс үргэлжлэн орж буй борооны улмаас олон улсын хоёр ч нислэг цуцлагдаад байна. Хүннү эйр компанийн Улаанбаатар-Улаан-Үд, Улаанбаатар-Манжуур чиглэлийн нислэг цуцлагдсаныг эх сурвалж хэллээ. Нислэгийн лавлах 19001950 дугаарын утасны оператор энэ мэдээллийг баталж одоогоор нислэгийн цаг тавигдаагүй байна гэв. Мөн Айр Пусан компанийн Улаанбаатар-Пусан чиглэлийн ВХ 4123 аяллын онгоц хүчтэй салхины улмаас 12 цагаар хойшилж маргааш 13 цагт ниснэ гэдгээ мэдэгджээ.