2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Энхболд Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт хийсэн айлчлалын үеэр Таван толгойн бүлэг орд газарт хууль бусаар нүүрс олборлон борлуулж Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй талаар шалгах үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 тоот тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж, шалгалтын нэгдсэн дүнг 2018 оны 08-р сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж нэгдсэн дүгнэлтийг олон нийтэд ил болгож Нүүрсний хулгайтай тууштай тэмцэж Монголын гурван сая иргэдийн болоод Өмнөговийн ард түмнээс алдагдсан баялгийг олж холбогдох этгээдүүдийг шалгуулахаа мэдэгдсэн юм.
Улмаар нүүрсний асуудалд оролцсон байж болзошгүй “Таван толгой транс”ХХК-ний хуулийн хэлтсээс УИХ-ын гишүүн Л.Энхболдыг “Шүүхээс гэм буруутайг нь тогтоох хүртэл хэнийг ч гэмт хэрэгт буруутгаж болохгүй” гэсэн хуулийн тулгуур зарчмыг эрхэм хууль тогтоогч Л.Энхболд хөсөрдүүлж, өөрийн таамаглал, нотлогдоогүй тоо баримтад тулгуурлан бусдыг онц ноцтой гэмт хэрэгт буруутган, “нүүрс хулгайлсан нь” батлагдсан нотлогдсон зүйл мэтээр мэдээлсэн нь УИХ-ын гишүүн Л.Энхболдын гэмт үйлдлийг хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, тогтоолгоход хүргэж байгаа юм гэж http://www.sonin.mn/news/gemt-hereg/94588 сайтаар дамжуулан олон нийтэд хүргэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Энхболд “Таван толгой транс”ХХК-ийн хан намайг шүүхэд өгнө гэж сүрдүүлж байна гэж өөрийн цахим хуудсандаа бичихдээ: За даа нүүрсний хулгайчид ч үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа юм байна даа. Тэгнээ тэр хөдөлшгүй баримт, гарцаагүй нүүрсний хулгай нь батлагдсан болой. Тэд Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийн эсрэг ямар нэг хариулт өгч чадахгүй. Харин нүүрсний хулгайн асуудлыг олон нийтэд гаргасан гэдгээр над руу дайрч байгаа юм байх.
Хэдхэн сарын өмнө 268 мянган тонн нүүрс алдагдаж гэхэд хятадын эрлийз хурлийз гэж эвлүүлсэн дараа нь говийн малчин ардад ган гачиг нүүрлэсэн үед сүсэгтэн олонтойгоо хамт төрийн их тахилга үйлдэхэд эцсийн замд нь үдэх эвлүүлэг хийсэн нөхөд маань одоо өөрсдийгөө өрөвдүүлэх эвлүүлэг хийж эхэлжээ. Эдгээр эвлүүлгээ намайг хийсэн мэт гүтгэжээ. Миний бие тийм хөгийн зүйл хийдэг хүн ч биш хийх хүсэл ч алга.
Намайг тойргийнхоо малчдаар явахдаа ийм эвлүүлэг хийгээд явах зав, интернетэд орох боломж хомс гэдгийг өдөр болгон уулзаж буй олон түмэн мэдэж байгаа. Бас намайг Тавантолгой транс компани нь ШҮҮХЭД өгнө гэж сүрдүүлжээ. Нөхөд минь говийн ард түмнийг бага шиг доромжлоорой.
Та нарын Өмнөговийн ард түмнийг өрөнд оруулж хулгайгаа нуух гэсэн хүсэл талаар болсон шүү гэж бичжээ. Ямартай ч Монголын ард түмний өмчөөс алдагдсан гээд байгаа 340000 тн нүүрсний асуудал ЗГ-ын ажлын хэсгийн шалгалтаар баталгаажиж одоо хууль хяналтын байгууллага руу шилжиж байгаа бололтой. Шударга үнэний төлөө дургасан хүнийг харлуулж нийгэмд муухай харагдуулах гэсэн НҮҮРСЧИД-ийн эсрэг өмчөө хамгаалж дуугарч буй хэн бүхнийг Монголын Ард түмэн дэмжих болно…
О.Бямбадорж
Эх сурвалж: ardnews.mn