09:00 цагт

Сүхбаатарын талбайд 30 гаруй тэргэнцэртэй залуу цуглаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хот болохын төлөө дуу хоолойгоо өргөнө. Тэд Сүхбаатар дүүрэгт байрлах Төрийн банк, Метромолл худалдааны төв, Шинжлэх ухаан технологийн их сургууль, “Улаанбаатар” зочид буудал, Соёлын төв өргөө зэрэг байгууллагаар орж хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих, үйлчилгээ авах боломж хэр байгааг төрийн албаныхантай хамт аялж танилцуулна. Утас: 91915340, 88844482, 99080115

09:30 цагт

НЗДТГ-ын А танхимд НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын тухай болон Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам батлах тухай хэлэлцэнэ. Утас: 88058053

10:00 цагт

Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын 100 саяын шагнал хүртсэн таван эрдэмтний нээлттэй хэлэлцүүлэг МУИС-ийн шинэ номын сангийн 5 давхарт 502 тоотод болно. Сонирхож буй эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон хэвлэл мэдээллийнхнээс хүрэлцэн ирэхийг урьж байна. Жич: 2008 оноос өнөөдрийг хүртэлх 10 жилийн хургацаанд таван эрдэмтний бүтээл шалгарчээ. Утас: 9665-6561

10:00-12:00 цагт

МХЕГ-ын 2 давхарын хурлын танхимд “Импортын гоо сайхны барааны эрүүл ахуйн хяналт, анхаарах асуудал” сэдвээр импортлогч ААН, улсын байцаагчдад сургалт хийнэ. Утас: 91989890

11:00 цагт “Хүүхдийн төв номын сан”-д Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийг зохион байгуулна. Утас: 99849000

Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоот өрөөнд цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүмүүсийн холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа “UNFRIEND хөдөлгөөн”-ий талаар мэдээлэл хийнэ. Утас: 8876-7828

14:00 цагт

Гадаад харилцааны яаманд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв” тайлангийн нээлт болно. Утас: 51-263341, 99681797

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн