Өнгөрсөн сард Apple компанийн зах зээлийн үнэлгээ $1 их наядыг давж, АНУ-ын түүхэнд анхны тохиолдол болж байв. Тэгвэл өчигдөр онлайн худалдааны Амазон компанийн нэгж хувьцааны үнэ $2,050.50 хүрэх үед зах зээлийн үнэлгээ нь $1 их наядыг хүрээд хэсэг хугацааны дараа эргээд буужээ.

Ингэснээр Амазон нь Apple-ийн дараа энэ хэмжээнд хүрсэн хоёр дахь Америк компани болж байна. Хэдэн минутын дараа Амазоны хувьцааны үнэ $10 орчмоор буурч, үнэлгээ нь $990 тэрбум орчимд тогтсон юм.

Харин энэ үед Apple-ийн зах зээлийн үнэлгээ $1.1 их наяд орчимд тогтвортой байжээ. Морган Стэнлигийн шинжээчид 2017 оны арваннэгдүгээр сард Амазоныг 2018 оны сүүлээр их наядын босгыг давна гэсэн таамаг дэвшүүлж байв. Ингэхдээ Амазоны онлайн худалдааны бизнесийг $600 тэрбум, cloud-computing бизнесийг $270 тэрбум, Prime гишүүнчлэлийн хөтөлбөрийг $70 тэрбум, зар сурталчилгааны бизнесийг $55 тэрбумаар тус тус үнэлж байжээ.

Эх сурвалж: Quartz

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн