Хоёрхон хоногийн өмнө Өвөр Монголын “Topline” хамтлагийн дуулснаар “Зүүдний дагина” хэмээх дууг бид дахин сонсох болсон билээ. 20 жилийн өмнө “Freezone” хамтлагийн дуулснаар олны сэтгэлд хоногшсон тус дуу шинэчлэгдэн гарсан даруйдаа олны анхаарлыг ихэд татан маргаан дэгдээж эхэлжээ.

Тус дуу нь Япон дуу бөгөөд олон орны хэл дээр гарсан байдаг ба дууны аян дээр Ү.Хүрэлбаатар шүлэг тэрлэж бидний мэдэх “Зүүдний дагина” дуу мэндэлж байсан түүхтэй аж. Харин дууг сэргээн дуулахдаа “Topline” хамтлагийн продюсер А.Мөнгөнсүх нь “Freezone” хамтлаг, Ү.Хүрэлбаатар болон Японы талаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэнэ.

Энэ тал дээр зохиогчид гомдолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд продюсер А.Мөнгөнсүх “Фрийзон хамтлаг яг япон дуучных нь фонограмм дээр дуулсан болохоор ковер дуу гэж л бодсон нь миний болон манай хамтлагийн буруу байж” хэмээх тайлбарыг хийжээ. Өмнө нь хэд хэдэн удаа дуугаа алдаж байсан “Freezone” хамтлагийн хувьд ийм зүйл дахин давтахгүй байх тал дээр анхааран ийн мэдэгдэл хийсэн бөгөөд “Topline” хамтлагийн цаашдын уран бүтээлд амжилт хүссэн байна.

[fbvideo link=”https://www.facebook.com/duuchinE.Enkhtur/videos/1388877051244794/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]

By updown

4 thoughts on “”Freezone” болон ”Topline” хамтлагуудын дунд маргаан дэгдэв үү?”
  1. За яршигаа. Фризон тэгээд.20 жилийн өмнө дуулахдаа япон дуучнаас нь зөвшөөрөл авсан юм уу. Гэрээ когтракт хийсэн юм уу. Бүгд оюуны хулгайч байж шал шалчиганасан юм. Шүлгийг нь үнэхээр хүрэлбаатаргуай зохиосон нь үнэн бол харин өөр хэрэг. Тэгсэн ч гэсэн дуу нь угаасаа хулгайн дуу

  2. Telll ymar t1 yum be , oorsdoos ni xamaagui goy duulsan bndag, martagdsan duug chin xarin sergeej olond xvrgej bgad bayrla freezoniixoon

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн