Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, Монгол Улсын мэс заслын зөвлөх эмч, клиникийн профессор, ардын эмч Б.Батчулууныг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нар хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Өнгөрсөн сар шинийн баяраар тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Ардын эмч” цол хүртсэн билээ.
Архангай аймгийн гурван “Ардын эмч”-ийн нэг тэрбээр энэ удаа есөн нарийн мэргэжлийн эмчийн хамт нутагтаа очиж, Эрдэнэбулган, Чулуут сумын ард иргэдэд үнэгүй оношлогоо, эмчилгээ хийж эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар, тус аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр дотор, зүрх судас, арьс харшил зэрэг есөн чиглэлээр 500 гаруй хүнд үйлчилгээ үзүүлээд байгаа аж. Энэ сарын 5, 6-нд Чулуут суманд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй явуулах юм байна.