НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүүд шаардлага хүргүүлжээ.
Шаардлагад:
Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат үйлчилгээ. Ашиг олохоосоо илүү нийгмийн сайн сайхны төлөө иргэнд хүргэх үйлчилгээг яаж сайжруулах талаар анхаарч ажиллах салбар. Гэтэл өнөөдөр энэ салбар иргэнд үйлчлэх утга нь алдагдсан байна. Автобуснууд машин цагаа гүйцээхгүй, 10 рейс явах ёстой байхад 8 рейс явчихаад 10 цагаараа мөнгөө авдаг болсон байна. Үүний улмаас иргэд автобусны буудал дээр маш удаан зогсож байна. Смарт карт цэнэглэх цэгүүдийн тоо багассан байна. Үйлчилгээнд ямар ч хяналт тавихгүй байна. Цэвэрлэгээ хийгээгүй, бохир орчинтой автобусаар иргэдэд үйлчилж байна. Автобус тоогоороо явж байгаа эсэх нь эрзэлзээтэй, хүмүүс бөөнөөрөө буудал дээр зогсож байна. Парк шинэчлэл огт хийгдээгүй байна.
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Түгжрэлгүй бухимдалгүй хот” зорилт хэрэгжихгүй байна. Салбар хариуцсан орлогч нь ажлаа хийхгүй байгаа учраас энэ бүх ажил гацаж зогсож байна. Түүнчлэн Зорчигч тээврийн нэгтгэлийг өнөөдөл 5 тэрбумын алдагдалтай ажилла гээд гэрээ байгуулсан байна. Өмнө нь 0 баланстай ажилла гэж шахаж байхад үйлчилгээг сайжруулах олон алхам хийж байсан. Гэтэл өнөөдөр 5 тэрбумын алдагдалтай ажилла гэж гэрээ байгуулчихаад байхад энэ салбар улам бүр уналтад орж байна.
Нийтийн тээврийг сайжруулахгүйгээр нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ямар ч боломжгүй юм. Зам дагаж хөгжил гэдэг. Замаар хурдтай явахгүй бол бид нийслэлийн хөгжлийн тухай ямар ч зүйл ярих боломжгүй байна. Ийм учраас салбарын ажлыг, нийслэлийн хөгжлийг тэр чигт нь гацаасан учраас ажилдаа сэтгэл гаргаж, нийгмийн үйлчилгээг сайжруулахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогчийг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсэж байна гэжээ.
1 comment
ene orlogch dargad chaddag meddeg yum baihgvi shd, ene hvn bhad UB iin zamiin tvgjee utaa gemt hereg geed olon asuudal yaaj shiideh ve dee