Цагтаа урлагийн сайхан хос хэмээн хайрлагдаж явсан Билэгжаргал, Анхмаа хоёр 2012 онд хөөрхөн охины аав ээж болцгоож байсан билээ.
Тэгвэл тэдний охин өнөөдөр сургуулийн сурагч боллоо. Олон Улсын Орчлон дунд сургуулийн 1- ангид элсэн орж буй Анхмаа, Билэгжаргал хоёрын охин аавдаа амь гэж жигтэйхэн. Хосууд хэдийнэ хоёр тийш болсон ч гэсэн эцэг эхийнхээ үүргийг ухамсарлан Т.Билэгжаргал охиноо сургуулийн алтан босгыг ийнхүү алхуулах гэж буй дүр зураг папараццичдын дуранд буужээ.