2018-09-03 11:591min03

Б.Есүгэн охины гэгээн дурсгалд зориулж баримтат кино бүтээжээ

yanaa

Зургаан жилийн өмнө есдүгээр сарын 3-ны энэ өдөр хичээлээ тараад ээж, дүүтэйгээ хөтлөлцөн гуравдугаар эмнэлгийн баруун талд явж байсан Б.Есүгэн охины дээрээс барилгын бетон зуурмагийн хоолой унаж амь насыг нь хохироосон харамсалтай  хэрэг гарсан.

Тус хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд охины эцэг эх тухай үеийн төрийн дээд өндөрлөгүүдэд захиа хүргүүлэн тусламж хүссэн байдаг ч жил бүрийн 3-ны өдөрийг охины дурсгалын өдөр болгохоос өөр нааштай хариу өгөөгүй байдаг. 12 настай Б.Есүгэн охины тухай баримтат кино гарахаар болсон байна. Эл явдлаас хойш олон ч хүүхэд бусдын анзааргагүй, хариуцлагагүй байдлаас болж золгүй байдлаар амиа алдсан. Түүний тухай энэхүү баримтат кинонд өнөөгийн Монгол улсад хүний амь ямар үнэтэй байгааг харуулахыг зорьжээ.