Өнөөдөр 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын нэгэн. Нийслэлийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ нэгдсэн журмаар 14.00 цагт эхэлнэ. Энэ жил есдүгээр сарын нэгэн бямба гараг буюу амралтын өдөр таарч байгаа ч сургууль бүр нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулах ёстой юм.
Энэ тухай салбарын сайд Ц.Цогзолмаа “Есдүгээр сарын 01-ний өглөө усархаг бороотой байна гэсэн цаг агаарын мэдээлэл ирсэн. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-ний 14.00 цаг болгож хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн” хэмээн мэдэгдсэн. Харин есдүгээр сарын 3-наас буюу ирэх даваа гарагаас албан ёсоор хичээл орж эхэлнэ.