“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ШШГЕГ-ын харьяа нийгмийн хариуцлагаа ухамсарлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн нийт 137 алба хаагч хог цэвэрлэжээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний газар, “Туул голын сав газрын захиргаа”-тай хамтран Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш хоёр километр газрыг цэвэрлэн дөрвөн тонн хог хаягдал цугларсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөв дэх долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм.
Мөн Хорих 421 дүгээр нээлттэй хорих анги “Сэтгэл шингэсэн бидний оролцоо” гэр бүлийн өдөрлөг зохион байгуулж, Туул гол орчмын хог хаягдлыг, 427 дугаар хаалттай хорих анги, Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг хамтран Хэрлэн голын дагуух 60 га газрын хог хаягдлыг, 435 дугаар анги Хараа гол орчмын хог хаягдлыг, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги Буянт голын сав газрын хог хаягдлыг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Түйн голоо цэвэрлэе” аяныг “Цэвэр хот” ХХК-тай хамтран зохион байгуулж, голын эрэг дагуух хог хаягдлыг тус тус цэвэрлэж, хогийн цэгт хүргүүлсэн байна.