“Dragon breath” буюу “Луугийн амьсгал” гэх нэрээрээ танигдсан шингэн азотын хий агуулсан зайрмаг хүүхдүүдийн биед сөргөөр нөлөөлж, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулдаг байна. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын хорооноос хийсэн мэдэгдэлд шингэн азотыг ашиглан хийдэг уг зайрмаг хүүхдүүдийн, тэр дундаа өсвөр насныхны эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг гэжээ. Шингэн азотыг ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүнийг түргэн хугацаанд хөргөж хөлдөөх, мөн хальсыг нь арилгахад хялбар болгох зорилгоор ашигладаг байна.
Сүүлийн жилүүдэд уг шингэн азотоор хөлдөөж хийсэн “Dragon breath” зайрмаг өсвөр насныхны дунд тренд болж, дэлхий нийтэд түгжээ. Шингэн азотыг хүнсийг удаан хадгалах зориулалтаар хэрэглэхэд аюулгүй ч маш хүйтэн буюу фарангейтийн -320 хэмтэй тэнцэхүйц хүйтэн байдаг нь шууд идэж хэрэглэх бүтээгдэхүүнд ашиглахад тохиромжгүй байдаг аж. Тухайлбал арьсыг гүн хөлдөөх, хоолой, ходоодыг цочроон гэмтээх зэрэг сөрөг үр дагавартай.
Тиймээс шингэн азот ашиглан хөлдөөсөн “Dragon breath” зайрмагийг идэх нь хоолой, залгиур эрхтэнээ хэт хүйтэн төмрөөр хайрч байгаагаас өөрцгүй гэнэ. Dragon breath зайрмаг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг Аманд орсон даруйдаа ам, хамраар хүйтэн уур савсуулж харагддаг нь “Dragon breath” зайрмагийг хүүхдүүдийн дунд алдаршуулж, сонирхлыг нь төрүүлдэг байна.
Гэрийн хөргөгч дунджаар фарангейтийн 0 хэмтэй, Антрактидад хамгийн дулаандаа фарангейтийн -130 хэм байдаг гэхээр Dragon breath зайрмагийг хөлдөөж буй шингэн азотоор хөлдөөсөн зайрмаг идэх нь хэр их эрсдэл дагуулж болохыг харуулж буй юм. Хэт хүйтэн зайрмаг залгиснаар дотоод эс эсэд муугаар нөлөөлж улаан хоолой, уушгийг ч давхар гэмтээгээд зогсохгүй цусны эд эсэд ч нөлөөлж магадгүй гэж мэргэжилтнүүд анхааруулаад байна.
АНУ-ын Хүнс, эмийн хяналтын хороонд бүртгэгдсэн тохиолдлуудаас дурдвал энэ төрлийн зайрмаг идсэн хүүхдүүдэд арьс, дотоод эрхтнүүдийн гэмтэл (хайрагдаж хөлдсөнтэй ижил ) илэрчээ. Мөн “Dragon breath” зайрмаг идсэний дараа амьсгалахад хүндрэлтэй болсон, астма өвчний эхний үеийн шинж тэмдэг илрэх болсон зэрэг тохиолдол ч бүртгэгдсэн байна.