Өнөөдөр “Жавхаалаг эмэгтэйчүүд” бүлгийг төлөөлж Монголын өв ухаан, хүн судлаач, филисофийн ухааны доктор А.Мягмарсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Жавхаалаг ээжүүд” бүлэгт дөрвөөс арван хүүхэдтэй 2500 орчим ээж нар хүүхдийн хүмүүжил, боловсролыгсайжруулах зорилгоор нэгдсэн байна.
Хурлын үеэр одоо үед хүүхдийн хүмүүжил муудаж, хүн чанар, ёс суртахуун гэдэг зүйл үгүй болж байгаад ээжүүд санаа зовниж байна. Үүнийг үгүй хийж, нийгэмд зөв хүмүүжилтэй хүүхэд бэлтгэхийн тулд ээжүүд анхаарлаа хандуулахыг хүслээ. Түүнчлэн ээжүүд өр зөөлөн сэтгэлээр, хүүхдээ зөв хүмүүжүүлж, мэдлэг чадвартай гэхээсээ илүү, бусдад тусархаг, эерэг хандлагатай зөв хүүхэд болгож хүмүүжүүлэх хэрэгтэй байна гэв.
Одоогоор “Жавхаалаг эмэгтэйчүүд” бүлэгт 100 мянган ээж гишүүнээр нэгдээд байгаа бөгөөд бүх ээжүүддээ “Оюуны хувьсгал” хийхийг уриалж байгаа юм.