Эмэгтэйчүүдийн дундах согтууруулах ундааны хэрэглээ нь өнөөдөр дэлхий дахинд сэтгэл түгшээсэн асуудал болж байна.Улс орнуудад эмэгтэйчүүдийн архидалтын түвшин эрчүүдийнхтэй адил нэг түвшинд байгаа ч цаашид өсөх хандлагатай байгаа нь эрдэмтдийн санааг зовоох болжээ.
Дэлхийн хүн амын согтууруулах ундааны хэрэглээний судалгаанд архидалтын түвшинээрээ Украйн эмэгтэйчүүд тэргүүлсэн байна. Тэд өдөрт дунджаар 42 гр согтууруулах ундаа хэрэглэдэг аж. Мөн хамгийн уух дуртай эмэгтйчүүдийн тоонд англи бүсгүйчүүд багтжээ. Тэдний согтууруулах ундааны хэрэглээ дэлхийд наймдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Энэ үзүүлэлт нь Ирланд, Швед болон Данийн эмэгтэйчүүдтэй ойролцоо байгааг судалгааны үр дүн харуулжээ. Судалгааг 195 орны 694 эрдэм шинжилгээний ажилд тулгуурлан хийсэн тухай The Times мэдээлжээ. Гэтэл согтууруулах ундааны хэрэглээ нь 15-49 насны хүмүүсийн нас баралтын гол шалтгаан болж байгаа юм.
Энэ төрлийн үндэсний судалгааг Монгол Улсын ШУА-ын Философийн хүрээлэнгээс гаргажээ. Тус хүрээлэнгийн судалгаанаас ажиглахад, Монголчуудын согтууруулах ундаа хэрэглээ эрэгтэй, эмэгтэй гэлтгүй адил түвшинд гарсан бөгөөд цаашид эмэгтэйчүүдийн архины хэрэглээ нэмэгдэх үзэгдэл ажиглагдсан байна. Судалгаагаар нийт хүн амын согтууруулах ундааны хэрэглээг ажиглахад, эмэгтэйчүүд 53.5 хувь, эрчүүд 46.5 хувийг эзэлж байжээ. Түүнчлэн НҮБ-ын мэргэжилтнүүдийн дэлхийн улс орнуудад хийсэн архидалтын түвшиний судалгаагаар манай улс дэлхийд наймдугаарт жагссан. Статистик мэдээллээр насанд хүрсэн иргэдийн 53 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг бол нэг иргэнд 23 литр согтууруулах ундаа ногддог. Энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа нь хүн амын аюулгүй байдалд заналхийлж байгааг үгүйсгэхгүй.
2 comments
Тамхи бол бүр илүү байх.
ene avgaichuud huuhnuud denduu ih arhidaj bgaani unen Tegeed ichih ch ugui ailiin nuhruudiig uruu tatna Ted nar ni ch taarsan taar shuudainuud dagaad namirchihna Yalanguya mashintai erchuudiig bol uursduu uduul avaad yavna sh dee avgai nar Ichij emeene ch gej baihgui Nuhur ni butsaj gertee ireed buun uur Nugu arhichin avgai shig ajil amidralaa bodohgui baichih sanaatai