Цалин нэмэх сураг иргэдийн халаасыг нимгэлж эхэлжээ. Саяхан Засгийн Газраас Төрийн албан хаагчдын цалинг 9-р сарын 1-нээс эхлэн 8-30 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Бүхий л цаг үед цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг нь хууль болсон цагт энэ хэмжээний нэмэгдэл ихэнх хүнд нэрмээс болов бололтой.
Цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэдийнээ 150-200 төгрөгөөр өссөн байх бөгөөд энэхүү сургаар бензиний үнэ нэмэгдэж, хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид км нь 1000 төгрөгөөр явж эхэллээ. Цалингаа нэмүүлсэн иргэд өмнө нь ямар байсан яг л тэр хэвээрээ амьдралаа залгуулах нигууртай болоод буй бол хувийн хэвшилд ажиллагсад цалин ч үгүй, царай ч үгүй үлдэх эрсдэлд ороод буй. Үүнийг зохицуулах арга зам төрд одоогоор байхгүй байгаа бөгөөд цалингийн энэхүү нэмэгдэл сайнаар эргэх эсэх нь ирэх сараас бүх ч тодорхой болох биз ээ.
10 comments
Ингэх юм бол цалин нэмэх,төр засаг татварын мөнгөөр тогтож байх хэрэг байна уу?
90 оноос хойш явж ирсэн системийг одоо нэг их гайхаж хүлээж авах хэрэг байхгүй шд. Тэгэхээр энэ чинь эсрэг намуудын шантаач болоод байгаа юм.
Энэ бол байдаг л логик
Ам доллар болон бензины үнэ нэмэгдээд тэгж байгаа юм биш үү
төр гол нэр төрлийн барааны дээд үнийг тогтоож барих хэрэгтэй, ард түмний амьдрал үнэхээр дордож байна, багахан цалин нэмээд үнээ барихгүй бол хэцүү бна
Цалин нэмээгүй инфляцаар алдаад байгаа зөрүүг ойртуулах гэж ядаж байгаа шүү. 2020,2019 оны асуудлыг засгийн газар нөхөн сонгуулиас болж яаран зарлаад байгаагын гай. Цалин 2014 оноос 40 хувь унасан. Ажил хаях шалтгаан ердөө энэ. Энгийн тооцоо.
Улс тѳрч- улс алаачид, бизнесийн бүлэглэлүүд тоглоомын Үйлдвэрчний эвлэл тѳрийн албан хаагч үхэр сүрэг. Эх орон, ард түмэн, Монгол тѳрѳѳр үнэндээ л тоглож байна даа!!!
Тэтгэврийнхнийг 20000 төгрөгөөр цалинг нэмдэг.Энэ удаа нэмсэнгүй.Энэ нэмэлтийн хөлд чирэгдлээлдээ.Цөөхөн хөгшидөө амьдралгүй юм шиг орхигдцулах юм.Гомдолтрй бна.
худлаа бүү цуураад бай сэтгүүлчээ ,цалин нэмээгүй байхад л нефтийн намаачид 3-4 удаа бензины үнэ нэмэхээр суурь үнэ хөдлөөд байна,гэмтнүүд нь зориуд худал цуурхал тарааж өөрсдийн гэмээ нуухад л ,мал мэт хүмүүс нээрэээ л цалин нэмэх сургаар өслөө гэж бодох юм,зунжингаа бензины үнэ нэмэгдлээ
Цалин нэмбэл зэрэг л нэмэх хэрэгтэй. Нэмүүлээгүй хэсэг нь хохирох юм даа. Манайхан нэмэх сургаар бензины үнэ нэмэгддэг ийм байснаас нэмээгүй нь дээр ялгаа алга нэмсэн нэр зүүгээд яахав