Зөвлөлтийн кино урлагийн алдартнуудын ач, зээ нар ямар мэргэжилтэй вэ.

Андрей Удалов

 Андрей Мироновын зээ тэрбээр Щукины их сургуулийг дүүргэж өдгөө жүжигчнээр ажиллаж байна. Үе, үе кинод уригдаж туслах дүрд тоглож буй.

Денис Шальных

Елена Яковлевын ач тэрбээр интернет талбарт алдаршсан. Британид суралцаж байхаасаа бодибилдингээр хичээллэж, шивээсний фанат болжээ.

Александр Цой

Рок дуучин Виктор Цойн ач дизайн, программ зэрэг олон салбарт хүчээ сорьсон. Түүнчлэн сэтгүүл зүйгээр оролдож байв.

Никита Ефремов

Алдарт Олег Ефремов өвөөгийнхөө мэргэжлийг өвлөсөн. “Современник” теартын жүжигчин тэрбээр Оросын кино урлагт ид мандаж яваа.

Мария Козакова

Тэрбээр Михаил Козаков, Юрий Яковлев гэсэн хоёр алдартны ач. Нас залуу ч гэлээ олон кинонд тоглоод буй. “Кармелита” киноны дүрээрээ алдаршиж буй.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн