АНУ-ын Вермонт муж улсын уулархаг бүс нутагт лхагва гарагт Бүхээгтээ гурван хүн тээвэрлэж явсан хөдөлгүүргүй нисэх онгоц осолдсон тухай Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн.

Гурван хүний биеийн байдал тодорхойгүй байгаа бөгөөд муж улсын цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, осолдсон нисэх онгоцны байршлыг тогтоогоод байгаа бөгөөд эрэн хайх, аврах багийнхныг тус газар руу илгээгээд байгаа юм байна.

Уг хөдөлгүүргүй нисэх онгоц нь Моррисвилл-Стоу муж улсын нисэх онгоцны буудлаас лхагва гарагийн үд дунд орчимд чирэгч онгоцонд чирэгдэн хөөрч, 20 минутын дараа Стоу уулын “Спрюс” оргилыг өнгөрөөд чирэгч онгоцноосоо салсан ба түүнээс хоёр цагийн дараа сураггүй алга болсон аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн