Өчигдөр буюу наймдугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд гурван хүн антиприз шингэн уусан байна. Үүний улмаас хоёр иргэн газар дээрээ нас барж, нэг хүний биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгджээ. Антипризийн шингэн уусан залуус уурхайд засварчингаар ажилладаг 30-33 насны иргэд байжээ.