Реппер Big Gee, Цэцэ нар дөрвөн жилийн өмнө хоорондоо маргалдаж элдэв сөрсөн базаа хийсэн дуунуудыг гаргаж олон нийтийн дунд сенсаци тарьж явсан.
Реппер Цэцэ буюу н.Цэцэнбилэг Бодсон санаснаа дуугаараа илэрхийлдэг реппер Gee өөрийнхөө амьдралыг дуу хөгжимгүйгээр төсөөлж чаддаггүй нэгэн. Тэд эвлэрч тайзан дээр хамтран дуулахаар болсон тэд тун ч найрсгаар хамтдаа шууд бичлэг хийсэн байна.
Тэдний уран бүтээлийн өрсөлдөөн Цэцэгээс эхэлсэн байдаг бөгөөд тэд бие биедээ зориулан 3,3 дуу гаргасан байдаг гэнэ. Нэгнийхээ оролцох тоглолтод оролцохгүй, дуулах дуунд нь хамт орохгүй хэмээн тунирхаж явсан тэд эцэст нь ийн маргаанаа таслан хамтдаа тайзнаа гарахаар болоод буй аж. Цэцэ хамтдаа уран бүтээл хийх сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлсээр байсан бөгөөд тэр цаг үе тун удахгүй тохиож хип хоп сонирхогч олныг баярлуулахад тун ч ойрхон болжээ.