Илүүдэл жингээсээ салж, нарийхан бэлхүүстэй болох арга, туршлагаасаа хувийн фитнессийн багш н.Солонго цахим хуудсаараа дамжуулан хэрхэн зөвлөснийг хүргэе.
Нарийн бэлхүүстэй болох арга
Гэдэс доторх цэвэрхэн байснаар гуалиг бэлхүүстэй болно. Туранхай мөртлөө бэлхүүсээрээ тайлгүй гэж санаа зовдог бүсгүйчүүд байдаг л биз дээ. Тэгвэл тайл үүсгэдэггүй гол шалтгаан бол “өтгөн хаталт” юм. Өтгөн хатсанаар гэдэс хөөж тайлыг алга болгодог байна.
Өтгөн нь гадагшлахгүй гэдсэнд үлдчихвэл исэлт явагдсанаар муу төрлийн нян нэмэгдэж, гэдэс хийгээр дүүрдэг. Энэ муу төрлийн нян ба гэдсэнд дүүрсэн хий нь гэдэсний салстыг гэмтээж үрэвсэл үүсгэж аажмаар гэдэс хөөж томордог байна. Улмаар томорсон гэдэс нь хоолоо сайн шингээж чадахгүй болж, өтгөн хаталт нь эдгэрэхгүй байнга үргэлжилнэ.
Иймд гэдэс доторхоо цэвэр байлгая гэвэл хоол хүнсэндээ анхаарч, гэдсээ цэвэрлэх хэрэгтэй. Гэдэс цэвэрхэн байх нь хоолны шингэцэнд сайнаар нөлөөлж, бие хөнгөн шингэн болдог байна.
Шулуун гэдэсний эргэлт 3 хоног байдаг. Гэдэс нь тархины заавраар ажилладаг эрхтэн биш болохоор хоёрдахь тархи гэж хэлэгддэг. Гэдэс нь бүдүүн, нарийн гэсэн 2 хэсэгт хуваагддаг ба нарийн гэдэс нь биед хэрэгтэй шим тэжээлийг авдаг. Бүдүүн гэдэс нь биед хэрэггүй зүйлсийг гадагшлуулдаг гэсэн 2 өөр төрлийн ажиллагаатай. Аль аль нь жингээ барихад чухал үүргийг гүйцэтгэдэг эрхтэн юм.
Гэдэс нь цэвэрхэн байх тусам гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайтар ажилладаг ба энэ нь жингээ барихад тус дэм болж өгдөг.
Иссэн бүтээгдэхүүн байнга идэж байх
Цуу, дарсан ногоо, кимчи зэргийг идэх нь гэдсийг цэвэрлэж сайн төрлийн нянг үржүүлдэг. Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ сайн чанарын бүтээгдэхүүн сонгож байгаарай.
Шинэ ургацын ногоо болон далайн гаралтай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж байх хэрэгтэй
Шинэ ургацын ногоо нь бусад үед гардаг ногооноос хэд дахин илүү их амин дэмийг агуулсан байдаг. Түүнчлэн ногоо болон далайн ургамалд агуулагддаг амин дэм нь сайн төрлийн нянг өсгөж өгдөг. Тийм учраас ногоо болон далайн гаралтай бүтээгдэхүүнийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.
Их идсэний маргааш хүнсний ногоо идэх
Өтгөнийг хурдан гадагшлуулж өгдөг ногоо бол цагаан манжин юм. Их идсэний маргааш цагаан манжин идэх нь тохиромжтой. Цагаан манжинг үрж идсэнээр илүү үр дүнтэй байх болно.
Цагаан манжин + grapefruits+ orange+ мөс гэсэн бүтээгдэхүүнүүдээр смүүти хийж уухыг санал болгож байна. Хийхэд амархан мөртлөө амттай болдог тул та заавал туршаад үзээрэй. Үүнийг уусны дараа өтгөн маш хурдан гадагшилж өгнө.