Манайд зээлийн хүү олон улсынхаас харьцангуй өндөр. Хадгаламжийн хүүг бууруулж байж зээлийг хүү буурна гэх мэдээллийг эдийн засагчид хэлдэг. Тэгвэл өнгөрсөн сараас зээлийн хүү хоёр хувиар буурсан байна. Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурсан гэсэн үг.
Өнгөрсөн долдугаар сарын байдлаар хадгаламжийн дундаж хүү 11.2 хувь болсон байна. Банкны салбарт өнгөрсөн сарын байдлаар 330 тэрбум төгрөгийн, 87 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын хадгаламж байгаа аж. Иргэд, аж ахуйн нэгж тав, зургадугаар сард мөнгөө их хадгалуулж байсан бол долдугаар сард буурчээ. Энэ нь хадгаламжийн хүү буурсантай холбоотой гэж Төв банк үзэж байна. Дашрамд, өнгөрсөн сард шинээр татсан хадгаламжийн дундаж хүү 10.7, нийт хадгаламжийнх 12.3 хувь байгаа аж.