Нэгэн үе бид “Үсү” хэмээх цагаан талст хэлбэртэй хоол амтлагчийг айл бүр хэрэглэдэг байсан гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл үсү гэж ямар бүтэцтэй хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг бид төдийлөн мэдэхгүй. Үсү нь химийн гаралтай нэгдэл бөгөөд түүний химийн нэршил нь глутамат натри юм.

Хоолонд донтоод байгаа далд шалтгаан бол хоол амтлагч үсү юм. Үсү гэхээр одоо хэрэглэхээ больчихсон шдээ гэж байж мэднэ. Тэгвэл үсү буюу глутамат натри гэх химийн нэгдлийг бид үхэр, тахианы шөл гэх дөрвөлжин амтлагч, ногооны зурагтай бүх хоол амтлагчууд, цуу, кетчуп гээд бидний гэр бүлийн гишүүн мэт болсон эдгээр амтлагчууд нь бүгд глутамат натри агуулсан байдаг. Глутамат натрийг өөрөөр хүнсний нэмэлт Е-621 гэсэн нэрээр нууцлан томьёолж бичдэг. Дээрх хэлсэн амталгчуудын найрлага хэсэг дээр Е-621, MSG, Monosodium glutamate гэсэн нэршлүүдийн аль нэгээр нь байгааг харж итгэж үнэмшинэ бизээ.

Хоолонд донтуулагч энэхүү химийн нэгдэл нь бидний идэх дуртай болоод байгаа шарсан тахиа, пицца, бургер, бэлэн гоймон, чипс зэрэгт их хэмжээгээр хийдэг. Тэд яагаад заавал Е-621 ийг нэмэлтээр хийдэг. Маш энгийн логик хоолонд донтуулагчийг нэмэлтээр хийвэл борлуулалт өснө, ашиг ихэснэ. Энэхүү хүнсний нэмэлт нь хүний амтлах мэдрэхүйд нөлөөлөх тавдахь амт буюу umami гэх амт гаргадаг юм. Энэ амтыг бид амталснаар дахин идэх дур хүсэл, донтолт тархинд өрнөнө. Е-621 хийсэн бүтээгдэхүүн, хоол сайн зарагдана. Бизнес эрхлэгчдийн өндөр борлуулалт, их ашгийн цаана хэрэглэгч бидний эрүүл мэнд хэрхэн хохирдог талаар олон улсад хийгдсэн судалгаанууд маш их байдаг. Цувралаар хор уршийг нь таниулсан мэдээллүүд нийтлэх болно.

Хоолны дуршилаа барьж чадахгүй болох, таргалалт үүсэх, астма үүсэх, толгой өвддөг болох зэрэг шинжүүд илэрдэг болсон бол Е-621 ийн шалтгаантай байх боломжтой юм.

Цахим Эмч

By updown

One thought on ““Үсү” хоолонд донтуулдаг”
  1. Нефтийн үлдэгдэл шаарнаас гаргаж авдаг эд. Ер нь бол нунтагласан гялгар уут идээд биед хуритлагдаад 20жилийн дараа задардаг гээд ойлгочих

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн