Асуух эрхийн танхимд “Глоб интернэшнл” төв, Монголын хуульчдын холбоо, Монголын хэвлэлийн зөвлөлтэй хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийх талаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсаны 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулжэнэ асуудалд анхаарал хандуулжээ.

Энэхүү мониторингийн зориго нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж байгаа дарамт шахалт, заналхийлэл,хүчирхийлэлд олон нийт, нэн ялангуяа төрийн анхаарлыг илүүтэй хандуулахад оршиж байгаа юм. Глоб интернэшнл төвөөс жил болгон бэлтгэн гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний тайлангаар 2017 оны тавдугаар сараас хойших нэг жилийн хугацаанд нийт 140 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах 182 удаагийн сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан тохиолдол бүртгэгджээ.

Энэ талаар Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал хэлэхдээ “2006 оноос хойш тооцвол Монголын сэтгүүлчдийн эрхэд халдсан 701 удаагийн тохиолдыг бүртгэсэн ба 2009 оноос хойш энэ тоо тогтмол нэмэгдсээр байгаа нь сэтгүүлчдийн аюулгүй байдал алдагдсаар буйн илрэл болж байна. Энэ бол зөвхөн олон нийтэд ил болсон зөрчлүүдийн бүртгэл бөгөөд үүний ард мэдэгдээгүй өнгөрсөн олон тохиолдол бий гэдгийг санах хэрэгтэй” гэсэн юм.

Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд энэхүү судалгааг хийж байгаа юм байна. Европын холбооны санхүүжилттэй “GSP+ механизмаар дамжуулан хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих төсөл нь Армени, Болив, Дабо, Верде, Киргиз, Парагвай, Пакистан, Филиппин, Шри-Ланка, Монгол Улсад хэрэгжиж байгаа аж. GSP+ буюу Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системд нэгдэн орсон дээрх орнууд нь хүний эрхийн суурь конвенцуудаа даган биелүүлж байх, тухайн орнуудын иргэний нийгэм, нийгмийн түншүүдийг мэдлэг мэдээллээр хангах замаар хүчтэй нөлөөлөгч, өөрчлөгч хүчин байлгахад оршино.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн