Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг тэргүүлж буй Ц.Цогзолмаа сайд өчигдөр мэдээлэл хийхдээ дахин алдаа гаргалаа. Тэрбээр Бүгд Найрамдах Япон улс гэж хэнэггүйхэн хэлж орхив. Өмнө нь 2018 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр “Орос, Ливерпулийг дэмжиж байна” гэж хэлээд олон нийтийн шүүмжлэлд өртсөн билээ. Уг нь Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албыг хашиж буй түүнд ийм алдаа гаргах эрх байхгүй.
Нөхөр Ч.Саранжав төсвийн 365 сая төгрөгөөр жийп машин худалдаж авсан гэж анх олны нүдийг орой дээр нь гаргасан сайд удалгүй 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлгийн зочноор оролцохдоо хувийн сургууль чанартай тул охиноо сургадаг гээд жишим ч үгүй хэлж орхисон нь хүмүүсийн дургүйг хүргэсэн. Энэ сард өөртэй нь мэндэлсэнгүй хэмээн дөрвөн мэргэжилтнийг албан үүргээс нь чөлөөлсөн гээд түүнийг тойрсон балаг их.
1 comment
Ажил хийх гэж байгаагаа биш авилга авсан эх орноо худалдсан новшуудтайгаа үзээч. Хоншооруудыг чинь харая. Жастын Батхүү яасан. Монгол улс олон улсын арбитрийн шүүхэд ялагдсанаа мэдэж байгаа юу. Бид одоо африкуудад Батхүүгийн өмнөөс өр төлөхөөр болсон байгаа. Японы нарийн тоног төхөөрөмж дээр ажиллана гэж хэний хамаатнууд улсын зардлаар сурчаад одоо ажиллахгүй гэж байгаан. тэрнийг олцгоо