АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Жон Маккейн 81 насандаа таалал төгссөн юм. Тэрээр удаан хугацааны турш тархины хорт хавдраар шаналсан бөгөөд энэ оны эхээр нарийн гэдэсний хагалгаанд орсон юм. Эрүүл мэндийн шалтгааны улмаас тэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байв.

Түүнтэй хамтран ажиллаж байсан үе үеийн төрийн тэргүүн нар, намын нөхөд нь гэр бүлд нь гүнээ эмгэнэл илэрхийлсээр байна. Сенатч Жон Маккейн таалал төгсөхийн өмнө өөрийнхөө оршуулах ёслолд нь Ерөнхийлөгч Дональд Трампыг оролцуулахгүй байхыг хүссэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Байнга зөрчилддөг Ерөнхийлөгчөө өөрийнхөө оршуулах ёслолд оролцуулахгүй байхыг сүүлчийн гэрээслэлдээ тодорхой бичсэн гэнэ. Тэрээр Ерөнхийлөгч асан Жорж Буш, Барак Обама, Билл нарыг оролцуулан, үг хэлэхийг хүсчээ.

Уг хүсэлтийг тэд хүлээн авсан байна. Трамп, Маккейн нар нэг намынх ч гэлээ байнга зөрчилдөж, нэгнээ байнга доромжилдог байв. Вьетнамын дайны үеэр олзлогдож явсан Маккейныг “Тэр бол баатар биш зүгээр л нэг олзны цэрэг” гэж Трамп даажигнаж явжээ. Маккейн таван жил Вьетнамын шоронд хоригдсон юм. Цагаан ордны хэвлэлийн алба “Сенатч Жон Маккейны оршуулах ёслолд Дэд ерөнхийлөгч Майк Пенс оролцоно” гэж мэдэгдлээ. Аннаполис хот дахь Север голын эргийн дэргэдэх АНУ-ын тэнгисийн цэргийн академийн оршуулгын сенатчийг оршуулна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн