Манай улсад оюуны өмчийн тухай асуудал хүндхэн сэдвүүдийн тоонд багтдаг. Уран бүтээлчдийн гаргасан бүтээлүүд хар зах дээр худалдаалагдаж, сошиал орчинд хандалт авах гэсэн хүмүүсийн бусдад тавих өгөөш болсоор ирсэнтэй уран бүтээлчид чадахаараа тэмцсээр буй.

Хамгийн сүүлд “Фантастик” продакшны бүтээл “Байтаг богд” хэмээх түүхэн кино болон “U Film”-ийн бүтээл “Single Ladies-3” зэрэг бүтээлүүд хулгайд алдагдан уран бүтээлчдийг багагүй сандаргаад авав.

Үүнд урам нь хугаран буйгаа илэрхийлсэн тэд зохих арга хэмжээг нь авсаар буй бөгөөд энэ тухай жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий: “Баруун хилийн тулалдааны 70 жилийн ойд зориулж Байдаг богдын Бүдүүн Харгайтын хүч тэнцвэргүй тулалдаанд эх нутаг газар шороогоо хамгаалж нэг алхам ч ухралгүй тулалдсан эрэлхэг хилчдийн бодит түүхээс сэдэвлэсэн мөн чимээгүй эх оронч Монголын тагнуулын тухай өгүүлсэн уран сайхны кино бүтээсэн юмсан.

70- жилийн өмнө амьдарч байсан 20- 22 насны хилчин залуус харийнханд эх нутгаа алдалгүй өнөөгийн бидэнд хүлээлгэн өгчээ. Тэд эх нутгаа амиараа хамгаалсан, тэд амьд олзлогдохгүй гэж дайсантай хамт өөрсдийгөө дэлбэлсэн нь үнэн юм. Ийм л эрчүүд тэр үед амьдарч байсныг 21-р зууны залууст сануулж, мартуулахгүйн тулд энэ киног бүтээсэн юмсан. Харамсалтайн энэ түүхэн ойг тохиолдуулан 9 сарын 1нээс IPTV – ээр гаргах гэж байтал киногоо хулгайд алдаж CD болон, ФБ – ээр цацагдаж урам хугарав. Хулгайлсан этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

Харин ФБ-ээр зарим нэг 20-22 настай залууст “хулгайд алдсан нь хохь чинь ” гэж тавлуулав. Зарим нэг залууст ” …дэлхийн хэмжээний кино хийчихсэн юм шиг юун сүртэй юм” загнуулав. Зарим нэг 20-22 настай залууст “ашгаа олчхоод одоо юун шуналтай юм ” гэж адлуулав, зарим нэг ТВ- ын од болсон залуугын ажиллуулдаг сайтаас ” ..энэ киног цааш нь сайн түгээхийг уриалсан” байхыг комментоос нь олж уншаад гутрав.

Харин дийлэнх залуус нь санаа зовж, оюуны өмчийн хулгайг эсэргүүцэн буруушааж байгаад би ихэд баярлав. Цөөнх залууст ах нь хариу хэлье. Бид дэлхийн хэмжээний кино хийчихсэн гэж аархаагүй, эх нутаг, газар шороо, тусгаар тогтнол ямар их үнээр та бидэнд ирснийг энэ цөөнх залууст сануулах гэж өөрсдийнхөө хэмжээнд хийсэн юм.2019 онд Халх голын ялалтын түүхт 80жилийн ой болно. Энэ ойд зориулж бид мөн л бор зүрхээрээ бүтээл хийх юм.

Үүнд маш их хөрөнгө санхүүжилт хэрэгтэйг кино бүтээгчид л мэднэ. Бидний ашиг, орлого дараагийн уран бүтээлд л зориулагддаг юм.Гэхдээ манай залуус ийм юм боллоо гэж урвайж гундахгүй ээ . Салхинд дэрвэх Дарцаг мэт эрч хүч нь хэвээрээ байгаа шүү. Оюуны өмчийг дээдлэгч үзэгчдэдээ Баруун хилийн тулалдааны 70жилийн ойд зориулж 9 р сарын 1нээс эхлэн lPTB – ээр “БАЙТАГ БОГД ” МУСК гарч эхэлнэ” хэмээсэн байна.

By updown

2 thoughts on “О.Бат-Өлзий: “Ашгаа олчхоод одоо юун шуналтай юм” гэж адлуулав”
  1. oorsdoo her zohiogchiiin erhee deedeldeg yum boldoo montaj hiij bgaa computeriin OS ni jishee ni alban yosniiih uu program ni alban yosniih uu geel ehelne shuu dee

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн