09:30 цагт: Багшийн хөгжлийн ордонд “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд төр, олон нийт, эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн 220 гаруй төлөөлөгч оролцож “Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол-2018” улсын II зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх, хүүхдийг сургаж, хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд сургууль, гэр бүлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхэд бүрт төрийн үйлчилгээг жигд хүргэх талаар хэлэлцэнэ.

11:00 цагт: Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан БСШУСЯ-аас өргөтгөсөн хэвлэлийн хурал хийнэ. Хуралд салбарын сайд, бүх газрын дарга нар, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч олон нийт, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна. Хаана: БСШУСЯ-ны 401 тоот.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө бууруулах боломжгүй гэсэн хариу өгсөнтэй холбогдуулан Монголын Их дээд сургуулийн оюутны байгууллагууд нэгдэн мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн 1 давхрын галерейд Монгол Улсын хүний гавьяат эмч, анхны мэс засалч, академич Вандан-Ишийн ИЧИНХОРЛОО агсны цээж баримал босгох хүндэтгэлийн арга хэмжээ болно.

11:30 цагт: ШӨХТГ-аас Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд “Хэвлэлийн хурал” хийнэ. Хэвлэлийн хурлаар агентлагийн цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулна.

14:30 цагт: 30 жилийн дараа анх удаа тусгай хэрэгцээт мэргэжлийн багш нарыг төрийн бодлого, дэмжлэгээр ОХУ-д сургаж эхэлж байгаа бөгөөд өнөөдөр эхний 10 оюутан Эрхүү хотыг зорино. Оюутнуудыг үдэж өгөх ёслол Төмөр замын вокзалд болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн