АНУ-д MсDonald’s-ийн ресторануудын зуушаас хордсон хүмүүсийн тоо 500 давсан талаар “РИА Новости” агентлаг мэдээлжээ.
Өнгөрсөн долдугаар сарын дунд үеэс циклоспорозоор үүсгэгддэг өвчний 90 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд MсDonald’s-ын салаттай холбоотой байсан аж. Шинжилгээгээр “Fresh Express” зуушаас “Cyclospora cayetanensis” шимэгч илэрсэн нь өвчний шалтгаан болсныг тогтоожээ.
Өвчний дэгдэлт нэмэгдсэн тул 3000 орчим сүлжээ цэгээс сэжигтэй салатуудыг эргүүлэн татаж, бүтээгдэхүүн нийлүүлэгчдийг өөрчилсөн байна. АНУ-ын 16 мужид өвчний тохиолдол бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан бөгөөд 24 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болжээ.