“Данх” М.Билэгт гишүүний үйлдэл П.Анужинг бухимдуулав

“Данх” хочит УИХ-ын гишүүн М.Билэгт өөрийн тойргийнхоо иргэдэд азын сугалаа, гарын бэлэг бэлдсэн тухайгаа зарласан. Хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, азтнаар шалгарсан иргэдэд Орос бакаль, саалийн хувин, хивс, данх, зэрэг зүйлс азын сугалаанаас хожсон зарим иргэд сэтгэл хангалуун байв.
Харин түүний энэхүү үйлдлийг П.Анужин тун ч голыг нь олон шүүмжлэв. Энэ тухай тэрбээр: “Ахуй илүү нь гундуугаа чирж Оюун илүү нь мунхагаа чирж Улс гэрэлтэнэ! Хөнгөн цагаан саванд хоол хүнсээ боловсруулах нь тархи мэдрэлийн системийг гэмтээж,тархины хавдар үүсгэх нөхцөл болдог тухай маш олон судалгаа бий! Дэлхий ертөнцөөрөө татгалзаж байна. Хэрэглэдэг юм чинь, хэрэглээд ирсэн юм чинь гэх “мунхаг” сэтгэлээр бус мэдлэг мэдээлэлд тулгуурласан хийгүй, сайн зүйл хийх нь төрийн түшээ хүний эрхэм үүрэг! Хорт хавдартай тэмцэх гэж эмнэлэг барьж байгаа тухайгаа бичжээ!
Тэгвэл хийж байгаа үйлдэл тань яг түүнийхээ эсрэг байна! Нэг удаа хөнгөн цагаанаар шанагадаж, данхдаад айхтар юм болохгүй ээ! Олны олон таван цэн, хэдэн жил билээ бодмоор! Орон нутгийнхан хямдыг нь хөнгөнийг нь бодож авч хэрэглэдэг биз ээ?!! Ахуйн төвшнөөс эхлээд бүхий л түвшинд эрүүл мэндийн үндсэн ойлголт, шаардлага байхгүйнх! Түүнийг тэд биш та нар засах ёстой! Бодлогоор, соён гэгээрлээр, хуулиар! Ер нь тэгээд буян гэдэг чинь, өөрийн ам руу хэзээ ч хийхгүй, өөртөө хэзээ ч хэрэглэхгүй зүйлээ бөөндөж аваачаад тараахыг хэлдэг ч юм биш дээ!
Хүнд нь тааруулах бус, хүнээ боловсруулах, хүнээ өргөж дэвшүүлсэн зүйл хийж байх нь Хүнлэг хийгээд сайхан сэтгэлийн угтай үйл билээ! Ахуй илүү нь гундуугаа чирч, оюун илүү нь мунхгаа чирч байж улс гэрэлтэнэ ээ! Хийж байгаа үйлдлийг нь бус хийж байгаа үйлдлийнх нь мөн чанарыг бичлээ. Нийтээрээ давшилж байхад үг нэмэхгүй баймаар ч… Эмгэнэл! Оршихуйг нь хорин мянган төгрөг, шил ганзайгаар худалдаад авах боломжтой, Хувин сав, данх шанага, аравч хороомоор сэтгэл нь тэнийж баярлачихдаг, Оюунт тархиа гэгээрч онгойхоос айж ядуу ахуй, дорой сэтгэлгээгээ бөөцийлөн мануулах хүсэлтэй, Маргааш бүү хэл өнөө энэ цагаа ч бодож дийлэхгүй манантана.
Бид ийм байхад Тэд үүнд л тааруулна! Шанага тагшинд ханачихдаг болохоор чинь түүнээс илүүг тэд ч сэтгэж дийлэхээ байлаа, ээ Халаг! Өнөө “Хийморь “, “Тэнгэр язгуур” “Чингисийн Монгол” омогшлоо ийм л үед гаргаж, өнөөдрийн данх түмпэнгээс Маргаашийн Монголоо илүүд үзэж, өөрсөдтэй нь хаяад гарах! Элэгдээд дуусах эдээр дутав л гэж дээ! … Харанхуй, залхуу, атаархуу, ихэрхүү тэгээд Ядуу бид Монгол” хэмээсэн байна.