“Дуулах дуртай залуус зөндөө ч зүгээр нэг гоё харагдахын төлөө зарим нь явж байна”

2018-08-23 12:081min2
bolda

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд тав дахь бие даасан тоглолтоо долоон жилийн дараа хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тоглолтын зохион байгуулагчаар B продакшн, Mongol HD телевиз, VOICE шоуны бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм байна. Одоогоор тоглолтын товоо зарлаагүй ч энэ намрын анхны шоуны салхийг хагалах бололтой. Энэ талаар тэрбээр “Сонсогчид маань тоглолтоо хийгээч гэж олон удаа хүсэлт ирүүлж байсан. Өөрөө ч гэсэн тоглолтоо хийхийг хүлээж байлаа шүү дээ. Сэтгэл их хөдөлж байна. Гоё юм үзүүлэхийн төлөө л өдөр шөнөгүй бэлтгэж хөгжим, дуу хуураар дүүрэн сууна. Хамгийн гол нь маш сайн тоглолт, сайн шоу үзүүлмээр байна. Өөрийнхөө хит дуунаас 40-ийг нь энэ тоглолтдоо дуулна. Тэгэхээр бас 40 дуутай тоглолт гэдэг ховор ш дээ. Бараг байдаггүй. Ганцаараа 40 дуу дуулахад бэлдээд л байна даа” хэмээсэн юм.

Мөн дуучин Д.Болд дуулах авьяастай залууст хандаж үнэхээр дуулах дуртай, дуучин болохыг хүсвэл зорилгоо том тавьж, түүндээ тууштай байхыг зөвлөлөө. Түүний хэлснээр дуулах дуртай залуус зөндөө ч дутагдалтай нь зүгээр нэг дуулаад гоё харагдахын төлөө зарим нь яваад байна. Эсвэл хэт хэнэггүй байдлаар энэ урлагийн тавцан руу алхаж орж ирдэг нь эргээд өөрсдөд нь л муугаар нөлөөлдөг гэж зөвлөжээ.

2 сэтгэгдэлтэй

  • зочин

    2018-08-23 13:12 at 13:12

    элбэгдоржийн өгсөн төрийн шагнал арай л ахдсан байна .хоолой гэж хошного юм билээ.

    Хариулах

  • zochin

    2018-08-23 15:20 at 15:20

    amjilt husie Gaihaltai hodolmorch zaluu

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй