“Монгол банк”-наас иргэдийн санхүүгийн боловсролд зориулж, “Төсөвчин” аппликэйшнийг ашиглалтад оруулжээ. Энэхүү аппликэйшнээр дамжуулан хувь хүн санхүүгээ удирдах, орлого, зарлагаа хянах, хадгаламж, хуримталын төлөвлөгөө гаргах зэрэг өргөн боломжтой юм байна. Та төсөвчин аппликэйшнийг iOS болон Андройд үйлдлийн систем бүхий аль ч төрлийн ухаалаг төхөөрөмжөөр үнэгүй татан авах боломжтой юм.
“Монгол банк”, “Сангийн яам”, “Санхүүгийн зохицуулах хороо”, “БСШУЯ”-наас хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд дээрх апплекэйшнийг санаачилжээ.