М.Түмэнбаяр, П.Тэмүүжин нар шөвгийн 16-д шалгарлаа
2018-08-22 12:49

“Жакарта-2018” Азийн наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж буй бөгөөд таeквондогийн 63 кг-д өрсөлдөж буй М.Түмэнбаяр эхний тойрогтоо өрсөлдөгчөө онооны илт давуугаар ялж шөвгийн 16-д шалгарлаа. Мөн 80 кг-д өрсөлдөж байгаа П.Тэмүүжин Малайзын тамирчныг 35-13-ын харьцаагаар илт давуу байдлаар яллаа. Ингэснээр манай хоёр тамирчин шилдэг 16-д шалгараад байна.