Энэ сарын 19-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар баг “Ширээ нурууны нутаг” гэх газраас сураггүй алга болсон таван настай охиныг хулгайлсан байсныг цагдаагийн байгууллагаас илрүүллээ. Гэмт этгээд ямар шалтгаанаар охиныг хулгайлсан эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Охиныг “Хараа” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагын дагуу орон нутгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах ангийн зургаан алба хаагч, Цагдаагийн байгууллагын 82 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 112 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр хайж эхэлсэн. Улмаар тус багийн “Ширээ нурууны нутаг”, Орхон сумын “Бүрэн толгой”, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Хараа” голын гүүр хүртэл 52 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй юм.