М.Билэгт: Шүүмжлэлд эмзэглээд байх юм алга. Хивс, данх өгчихье л гэж бодсон

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж,намрын чуулганд бэлдэж буйзарим гишүүд ард иргэдтэйгээ уулзаж байна. Тодруулбал, Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон М.Билэгт гишүүн сонгогчидтойгоо уулзалт хийх үеэр тараасан бэлэг олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулаад буй.
М.Билэгт гишүүн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед над руу дайрч доромжилсон, янз бүрийн пост хийж, зарим нэг нь зориудаар хуурамч хаягнуудааснамайг муухай харагдуулах бүхий л оролдлогыг хийж байна л даа. Хонгор нутгийнхаа нэг төлөөллийн хувьд сонгогчдынхоо хүүхдүүдэд жил бүр хувийнхаа зүгээс хичээлийн хэрэглэл гардуулдаг. Улсын мөнгөнөөс аваад бэлэг тараагаад байгаа юм биш. Бэлгийн морины шүдийг татдаггүй гэдэг үгтэй. Малчдад хамгийн их хэрэгцээтэй байдаг бакалыг цөөхөн ч гэсэн хүнд бэлэглэчих, цайгаа уудлаад уух, дэвсээд суух хивс, данх өгчихье гэж бодсон.
Малчид маань хөдөө уулын мухарт ганц ганц гэрээрээ малынхаа төлөө амьдардаг. Гишүүний уулзалт болох гэж байна гээд хаа байсан уулын мухраас сумын төв дээрээ ирдэг. Хот орны, төр засгийн сонин сонсоно гээд ирж байгаа хүмүүст хоосон суугаад байх эвгүй шүү дээ. Тойргийнхоо иргэдтэйгээ уулзах үеэр сугалаа явуулбал тэдэнд маань сонирхолтой байх болов уу л гэж бодсон юм. Сугалааны хувьд хаа сайгүй л явагддаг зүйл. Залуус өөрийнхөө азыг сорьж үзье гээд идэвхтэй оролцдог. Ингэснээрээ буруудна гэж юу байх вэ дээ л гэж бодож байна. Ингээд хэлэхэд завтай хүмүүс л хүний муулдаг шүү дээ” гэжээ.
Баянцагаан сумын иргэд сонгогчидтой уулзсан уулзалт шөнө дөл болтол үргэлжлэв. Тус уулзалтад оролцсон иргэдээс 100 шахам азтан тодорч Орос бакал, хивс, саалийн хувингийн эздээр шалгарсандаа сэтгэл дүүрэн байсан бол бас 100 шахам хүүхдүүд цүнх дүүрэн хичээлийн хэрэглэлийн эзэд болсон байна.