Баянзүрх дүүргийн Иргэдийн спортын VII их наадмын ‘’Спорт явган аялал’’-ын тэмцээн ирэх сарын 8-9-ны өдрүүдэд ‘’Биеийн тамир спортыг айл өрх, иргэн бүрт’’ уриатайгаар зохион байгуулагдах гэж байна.
Дүүргийн хэмжээнд биеийн тамир спортыг хөгжүүлэх, иргэдэд биеийн тамир спортын үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх зорилготой тус тэмцээнд нэг баг 6 эмэгтэй, 6 эрэгтэй, 1 дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд Жуковын талбайгаас Хар усан тохой чиглэлд явагдах юм.
Тус тэмцээний техникийн зөвлөлийн хурал 9 дүгээр сарын 6-ны өдрийн 13:00 цагт дүүргийн тавдугаар хорооны Иргэний танхимд болох тул иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Холбоо барих утас:91808484, 95969097, 89970994